Дидди шүүхийн гар зураг дээр өөрийгөө коала шиг харагдаж байна гэж гомдолложээ

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Диддигийн шүүх хурал үргэлжилж байна. Пүрэв гарагт /2025.06.05/ шүүх хурлын завсарлагаа дуусахад Дидди гар зураач Жэйн Розенбергт хандаж үг хэлжээ. Розенбергийн хэлснээр бол Дидди “Намайг жаахан зөөлөн зурж өгөөч, чи намайг коала баавгай шиг харагдуулж байна” гэсэн аж.
55 настай Кумбс бэлгийн мөлжлөг гэх мэт таван эрүүгийн хэрэгт буруутгагдаад байгаа. Тэр шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлсэн. Манхэттанд болж буй түүний шүүх хурал дээр зураг болон дүрс бичлэг авахыг хориглосон юм. Ийм учир Розенберг “Reuters” агентлагт зориулж шүүхийн өрөөний гар зураг зурж байгаа аж.
Энэ жилийн эхээр Нью-Йорк хотын дарга асан Руди Жулиани Розенбергийг өөрийг нь нохой шиг харагдуулж зурсан гэж хэлсэн. Жулиани 2020 оны оны АНУ-ын сонгуульд Жо Байден ялахад хоёр албан тушаалтан тусалсан гэж хэлснийхээ төлөө иргэний шүүхээ орж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.