Колумбын ерөнхийлөгчид нэр дэвшигч Мигуэл Урибе буудуулжээ

Колумбын сенатор, ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигч Мигуэл Урибе бямба гарагт /2025.06.07/ буудуулсан гэж тус улсын засгийн газар мэдэгджээ. Орон нутгийн хэвлэлүүд түүний биеийн байдал хүнд байгаа гэсэн юм. Тэр сонгуулийн кампанит ажил хийж явахдаа буудуулжээ. Хэргийн бичлэгээс харвал Урибе толгой тус газраа буудуулсан байх магадлал өндөр байна.
Урибе нь сөрөг хүчний, консерватив үзэлтэй Ардчилсан төвийн намын гишүүн юм. Тус намыг Колумбын Ерөнхийлөгч асан Алваро Урибе үүсгэн байгуулж байжээ. Урибе түүнтэй хамаатан садны холбоогүй аж. Ардчилсан төвийн нам мэдэгдэл гаргахдаа тус халдлагыг буруушаажээ. Колумбын Батлан хамгаалахын сайд Педро Санчес сэжигтнийг баривчилсан, хэрэгт бусад хүмүүс оролцсон эсэхийг шалгаж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.