Гадаад мэдээДЭЛХИЙ

Лос-Анжелест цагаачдыг баривчилж буйг эсэргүүцэж жагсаал болж, Трамп цэргүүд илгээлээ

Лос-Анжелес хотноо АНУ-ын цагаачлал болон гаалийн хууль сахиулах алба хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа явуулсан байна. Үүнийг эсэргүүцсэн томоохон жагсаал тус хотод явагдаж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус жагсаал үймээн самуун болж, хүмүүс дэлгүүр хоршоо дээрэмдэж байна хэмээн үндэсний гвардын цэргүүдийг илгээсэн байна. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Хэрвээ Калифорни мужийн захирагч Гавин Ньюсом, Лос-Анжелесийн дарга Карен Басс хоёр ажлаа хийж чадахгүй бол холбооны засгийн газар үүсээд буй асуудлыг шийднэ. Үймээн дэгдээгчид, дээрэмдэгчдийн асуудлыг шийдэх ёстой замаар нь шийднэ. Тэр хоёр ажлаа хийж чаддаггүй гэдгийг хүн болгон мэднэ” гэсэн юм. Лос-Анжелес хотод олон зуун мянган хууль бус цагаач амьдардаг гэх тооцоо бий.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 8, 2025 20:22

TRAMP CHI GUUD AGAA TA MGL ULSAD 1 JILIIN TUREESEER AWILGACH HULGAI NARIG ALH ZORILGOOR IREED ALAAD UGUUCH GUIJ DNA

Хок
Хок
6 сар 9, 2025 17:48

Хэлмээр л байна

Холбоотой мэдээ

Back to top button