Гадаад мэдээДЭЛХИЙ

TikTok дээр хамгийн их дагагчтай Khaby Lame яагаад АНУ-д баривчлагдсан бэ

TikTok дээр хамгийн их дагагчтай Сенегаль гаралтай Итали иргэн Сэринге Хабане Лам буюу Khaby Lame-ыг АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) баривчилсан юм. “ICE”-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “USA Today” сайтад мэдээлэл өгөхдээ Сэринге өнгөрсөн баасан гарагт /2025.06.06/ Лас Вегас дахь Харри Рейд олон улсын нисэх онгоцны буудалд баривчлагдсан гэж хэлжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд АНУ-д нэвтэрсэн аж. “ICE”-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлснээр түүний визний хугацаа дууссан тул баривчилсан байна. Баривчилсны дараа Khaby Lame-д сайн дураараа АНУ-ыг орхин гарах эрх олгосон гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачлалын эсрэг хатуу бодлого явуулж байгаа. Уг бодлогын хүрээнд “ICE” хууль бус цагаачдыг илрүүлэхээр сургууль, ажлын байр, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад нэгжлэг хийж буй.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button