НИЙГЭМНийгэм мэдээ

Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь хүрээд байна

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтыг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад дэлгэж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн нээлтэд оролцогчдод танилцуулсан байна.

Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хувцасны хангалтыг 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 29.4 хувиар нэмэгдүүлснээр онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байгаа аж.

Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Цаашид 2025-2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
0000
0000
6 сар 12, 2025 19:06

ontsgoi baidliin baiguullaga ih ayultai baital oligtoi ch huvtsas heregseliig n hangaad ugchihduggui l ym baihdaa

Холбоотой мэдээ

Back to top button