УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина. Үргэлжлүүлэн сайд нар томилогдож, тангараг өргөх юм.

Харин шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил нь төсвийн тодотгол гэдгийг өнгөрөгч долоо хоногт Г.Занданшатар өөрөө хэлсэн. Мөн Г.Тэмүүлэн гишүүн төсөвт тодотгол хийхээс өөр араггүй нөхцөл үүсээд байгаа талаар ярьж буй.

Төсөвт үүсээд байгаа нөхцөл байдлыг Ерөнхий сайд Г.Занданшатар ингэж тайлбарласан.

-Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Төсөв зайлшгүй тодотгох шаардлагатай болчихсон. Тиймд ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийнэ гэсэн юм. Тиймд ирэх долоо хонгийн эхэнд Ерөнхий сайд Засгийн газраа байгуулж, долоо хонгийн сүүлчээр төсвийн тодотголоо оруулж ирэх чигтэй байна.

Санхуулахад, 2025 оны нэгдсэн төсвиг хоёр хоёр удаа боловсруулан батлахдаа, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болсон гэсэн билээ. Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 15, 2025 13:46

Данхайсан төсөв тавьчихаад тэрнийгээ бүрдүүлэх гэж иргэдээ ясыг нь цайт�##� татвараар мөлжинө баялаг зарсан бүх орлогоо төр нэрээр авчихна улс орондоо бүтээл хдг бол яахав гэхсэн даанч хдн хулгайч хулгайлаад хармайлчихдаг нь харамс�##�тай!!!! Үнэн бодитой төсөв гарга!!!!төсөв бүрдүүлэх нэрээр иргэдээ татвараар дээрэм хдгэ боль!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button