УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг үдээс хойш өргөн барина

Өнөөдөр /2025.06.16/ үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болжээ.

Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барихаар болсон байна. Харин чуулган яг хэдэн цагт хуралдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд МАН-ын бүлэг хуралдсаны дараа чуулганыг товлох чигтэй байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөртөө багтаан өргөн барих шийдвэрийг эрх баригч МАН гаргаж, уг ажлыг шуурхайлахаар болжээ. Энэ нь УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж буй Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өргөн барих шаардлагатай холбоотой байж магадгүй байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button