АН байвал ЗГ нь данхайж, байхгүй бол 50 хувь танах ёстой гэх увайгүй шаардлага

Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтран Засгийн газраа байгуулахдаа бүтцээ нэлээд томруулсан. Энэ нь Засагт хамтрах хоёр нам тэр дундаа АН найман сайдын суудал горилсонтой холбоотой.
Уг нь өмнөх жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ хамтралгүй Засгийн газрыг удирдахдаа 12 яам 21 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газраа байгуулахдаа 16 яам 23 сайдтай болгож, улмаар МАН-аас 13, АН-аас найм, ХҮН намаас хоёр гишүүнийг сайдын суудалд суулгасан билээ. Мөн зарим яамдыг шинэ нэршилтэй болгож, яамгүй зургаан ч сайдын орон тоо гаргаж өгсөн байдаг.
Ийм бүтэцтэй арван сар ажилласан Засгийг өнгөрсөн сард МАН Бага хурлаараа тарааж, УИХ Ерөнхий сайдыг огцруулсан. Ингээд шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахаар жижиг намуудтай хамтрах санал тавиад байгаа юм.
Харин энэ үеэр гуйсан ч дахин Засагт орохгүй гэж мэдэгдсэн АН бүтцээ 50 хувиар танах шаардлагыг Г.Занданшатарт хүргүүлэв. Угтаа бол өмнөх Засгийн данхайсан шалтгаан нь АН олон сайдын суудал авсных. Гэтэл тэд Засгаас гармагцаа яамдын талыг хасах увайгүй шаардлага хүргүүлжээ.
Ер нь АН-ын бүлгээс сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүдийг харахад тэд сөрөг хүчнээ хийж байгаа дүртэй боловсон шантаач хийгээд байх шиг.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
GARIN TIIME HARI GARIG
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Одоо тэр хян�##�тын менежер нэртэй АН-ын тэжээврүүдийг �######�уул
АН Адгийн новшнууд, яаж ингэж хэлж чадаж байнаа, хоёр нүүртэнгүүд
Энэ Цогтгэрэл гэдэг нөхөр өөрийгөө юу гэж бодоод байгаа юм. Дандаа эсэргүү юм ярина. Адаглаад 75% болгож цөөл гэдэг байгаа даа.