УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших боломжтой

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-ны өдөр болохоор тов тогтсон. Уг нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой байдаг. Энэ дагуу МАН өчигдөр бага хурлаа хуралдуулж, өнөөдөр СЕХ-нд хүсэлтээ хүргүүллээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-НЭР ДЭВШИХ ХҮН ЭЦСИЙН БАЙДЛААР ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА-

Нэр дэвших асуудлыг өчигдөр бага хурал хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр морин цагт СЕХ-нд албан ёсоор материалаа гардуулж өгч байна. УИХ нэгдүгээр сарын сүүлээр шийдвэр гаргаж 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-нд явуулахаар болсон. Сонгуулийн хуулинд заасан 10 чиглэлийн баримт бичиг бүрдүүлснийгээ гардуулж өгч байна.

Нэр дэвшилтийн хуулийн дагуу тавдугаар сарын 24-28-нд намын бага хурал хуралдсан. Манай нам намын бага хурлаараа нэр дэвшилт болон мөрийн хөтөлбөрөө шийддэг, оролцох эсэхээ шийддэг. Өнөөдөр нэр дэвшигчийн тухай асуудал тодорхой болоогүй байна.

Энэ удаагийн сонгууль Монголын улс төрийн намууд болон улс төрчдийн рейтингийг тогтоосон сонгууль болох байх гэж бодож байгаа. МАН-ын хувьд хариуцлагатай оролцоно. Албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга байна. Одоогоор тус тойрогт судалгаа явуулж, хэд хэдэн хүнийг ярьж байгаа, нэр дэвшигч эцсийн байдлаар тодорхой болоогүй. Монгол улсын Ерөнхий сайд дэвших үү гэж асууж байна. Дэвших боломжтой хүн мөн үү гэвэл мөн.

Харин Сонгуулийн Ерөнхий хорооноос “СЕХ намуудын бичиг баримтыг шалгаж үзэхээр ажлын хэсэг томилсон. СЕХ-ны удирдлагууд УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан дэд ажлын хэсэг УИХ дээр ажиллаж байна. Сонгуулийн хуульд заасны дагуу тав хоногт намуудыг бүртгэх эсэх асуудлаар хариу гарах учиртай” гэлээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button