Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентины ерөнхийлөгч асан авлигын хэргээр гэрийн хорионд орлоо

Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнер авлигын хэргээр сонссон зургаан жилийн хорих ялыг гэрийн хориод эдэлнэ гэж шүүгч шийдвэр гаргажээ. 72 настай Киршнер 2007-2015 оны хооронд хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Тэрбээр тэргүүн хатагтай, дэд ерөнхийлөгч болон сенаторын үүрэг гүйцэтгэж байсан юм.

Киршнер 2022 онд авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон. Аргентины хамгийн алдартай улстөрч ийнхүү ял сонссон юм. Тус улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Киршнер давж заалдсаныг авч хэлэлцэж, ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Бүх насаараа улс төрийн албанд ажиллах эрхээ хасуулсан тэр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгү гэх байр суурийг илэрхийлдэг байна.

Харин мягмар гарагт /2025.06.17/ өөр нэгэн шүүгч шийдвэр гаргахдаа Киршнер өндөр настай тул Буэнос-Айрес хот дахь гэртээ шийтгэлээ нэн даруй эдэлж эхлэх ёстой гэжээ. Тэрбээр шоронд суухаас зайлсхийхийн тулд гэрийн хорионд орох хүсэлт шүүхэд гаргасан байсан юм. Киршнер ял эдэлж буй хугацаандаа цахим гав зүүнэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button