Чуулган | Г.Занданшатар: Мах махан бүтээгдэхүүний экспортын орлого 600 сая ам.долларт хүрсэн

Өнөөдрийн /2025.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан 14.10 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд, "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар" мэдээллийг сонсож байна.
Түүний мэдээлэлд, "Зөвхөн мал аж ахуйн салбарт 308,700 малчин ажиллаж байна. Энэ нь хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэгэн юм. Мал 77,6 саяд хүрээд байна. Хонин тоо толгойд шилжүүлснээр 110 саяд хүрч, мал аж ахуйн салбар өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25 сая хонин толгойгоор хэтрэхээр байна.
- Гоц халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 46,2 сая толгой мал
- Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 4,2 сая толгой мал хамрагдсан.
Халдвар гаралтыг өмнөх оны мөн үеэс 98 хувиар бууруулсан үзүүлэлттэй байгаа.
Хаврын тариалалт 74 хувийн гүйцэтгэлтэй байна. 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 80 мянган га талбайг хашаажуулах ажлыг хийж гүйцэтгээд байна. 200-500 тоннын багтаамжтай зоорь байгуулсан.
Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах 88 үйлдвэр ажиллаж байгаа. Мөн 940 мянган тонн үр тариа тээрэмдэх хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр, цех байгаагаас ес нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мах махан бүтээгдэхүүний экспортын орлого 600 сая ам.долларт хүрсэн.
"Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд
- Сүү боловсруулах найма
- Мал төхөөрөх, мах боловсруулах арав
- Гурилан бүтээгдэхүүний 12
- Бусад нэр төрлийн ес нийт 39 үйлдвэр шинээр байгуулагдсан" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ТЭГЭЭЛ ИЙМ ИХ МӨНГӨ ЯРИАД Л БАЙГАА УЛС ШҮҮ ЯАГААД ИРГЭД ЯДУУРААД БАЙНАА ААН