Улсын хэмжээнд гарсан 7 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар /2025.06.27/ нийт 13 түймрийн дуудлагатай байгаагаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хоорондын ам”, “Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан зургаан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа.
Харин Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 7 ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 431 алба хаагч, 33 автомашин, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 323 хүн, 71 автомашинтай нийт 778 хүн, 106 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.