Нийгэм мэдээ

Их нас: Говь-Алтай аймгийн уяач Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүүллээ

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул, хүрээтэй жинс аман хүзүүдлээ.

Харин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Б.Баярсайханы хээр, саран дэвсгэртэй галтай загас зүсмийн морь айргийн гуравт орж ирэв. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ч.Ганцогтын халтар, загас зүсмийн морь хурдалсан бол айргийн тавд нийслэлийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын У.Мөнхсүхийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button