Энэ долоо хоногийн гурван өдөр чуулган хуралдаж, төсвөө эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийхээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Харин энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ дахь дараах байнгын хороодоор хэлэлцэнэ.
- Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- Төсвийн зарлагын хяналтын дэд хороо
- Төсвийн байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хороо
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Үргэлжлүүлэн энэ долоо хонгийн лхагва гарагт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Харин маргааш нь буюу пүрэв гарагт төсвийн гурав дахь хэлэлцүүлэг, баасан гарагт төсвийн дөрөв дахь хэлэлцүүлгийг тус тус хийнэ. Ингээд төсвийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулах чигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.