УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮14 саяын цалинтай Б.Дүгэржавт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Өөрийгөө 14 саяын цалинтай гэдгийг мэдээгүй дарга Б.Дүгэржавын асуудал анхаарал татаад байна.

Түүний хувьд, гурван жилийн өмнө Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад сүр дуулиантайгаар халагдаж байлаа. Тодруулбал, Засгийн газрын 2022.08.17-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан, гацаасан гэж үзэж, огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2021 онд “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэргээр шалгагдаж байсан юм.

Улмаар хэсэг чимээгүй байсны эцэст "Тавантолгой төмөр зам" ХХК-ыг удирдахаар томилогдсон байдаг. УЦС удаашруулсан хэргээр хөөгдөж, хуулийн байгууллагад шалгагдаж байхад нь 14 саяын цалинтай даргын зөөлөн суудалд тухлуулсан гэсэн үг.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2025 11:36

Энэ нөхөрт Ичих булчирхай байна уу

Зочин
Зочин
7 сар 1, 2025 15:16
Reply to  Зочин

Ичих булчирхай битгий хэл тархи ч �##�га энэ нөхөрт

Зочин
Зочин
7 сар 1, 2025 12:31

Ховдын Бямбацогтын хүн биз

Зочин
Зочин
7 сар 1, 2025 16:47
Reply to  Зочин

Энэ С. Бямбацогтын хүн биш гэдэг , Усан цахилгаан бариулна гэхэд худлаа юм ярьж Эрдэнэбүрэн , Мянгадынхны толгой угааж эсэргүйцэж байсан хүн гэж дээрх 2 сумынхан ярьдаг юм байлаа . Харин их л шун�##�тай , эцэгтэйгээ хоёулаа таарсан таар шуудай гэсэн шүү.

Зочин
Зочин
7 сар 1, 2025 18:49

hovdiin hogiin hulgaich

Зочин
Зочин
7 сар 2, 2025 10:18

хэний хүн гэдэг нь хэнд ч ойлгомжтой бгаа биздээ

Холбоотой мэдээ

Back to top button