“Чингис хаан” нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан буудлуудын тоонд оржээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ оны дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтад анх удаа багтжээ.
Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий "Skytrax" байгууллага гаргадаг бөгөөд зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг. Манай улс Казаxстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг бүс нутгийн томоохон төвүүдтэй зэрэгцэн үнэлэгджээ.
Чингис хаан нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноос хойш үйлчилгээгээ шат дараатай сайжруулсаар ирсэн ба 2024 оноос эхлэн автомат бүртгэл, зорчигчийн урсгал удирдлагын систем, ухаалаг мэдээллийн самбар зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын үнэлгээний байгууллагуудаас эерэг дүгнэлт авч эхэлжээ.
Мөн “One ID” системийг үе шаттай нэвтрүүлж буй нь зорчигчийн нэвтрэх процессыг хялбарчилж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах нөхцөл бүрдүүлж байгаа аж.
Энэ оны жагсаалтыг Берлиний Бранденбург, Алматы, Бангкок Суваннапум, Лондон Гатвик зэрэг буудал тэргүүлж байна. Мөн жагсаалтад Филиппиний Себу, Доминиканы Пунта Кана, Энэтхэгийн Мумбай зэрэг Азийн болон далайн бүсийн орнууд багтжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Монголчууд маань хахууль өгөөд Дэлхийн дэн бууд�##� гэдэг сертификат авчихсан бн!!! Болж бн
За болж үз.Нэртэйгээр нь дэлхийд номер 1гээч
Shaagaad bai albuudaa
Шаа шаа. Нэг умгар бууд�##� багс эргэх зайгүй....ёпонууд өөрсдиигөө лөв илгөж худлаа хуцаж бгааи