УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Х.Нямбаатар: Хиймэл оюун ухаанаар торгох систем 2026.01.01-нээс хэрэгжинэ. Тэр хүртэл сануулах мессеж явуулна

Өнөөдрийн /2025.07.02/ УИХ-ын чуулганы хуралдааны тав дахь асуудал болох Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн хуулийн төслийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар, "Бидэнд тулгамдаад байгаа нэг асуудал нь автомашины техник оношилгоо. 100 мянган төгрөгөөр үүдэнд нь нүүрсэн яндан түр сольж байгаа үзлэгт оруулдаг үйлчилгээ хүртэл явж байна. Энэ жилээс арга ядахдаа нүүрсэн яндан дээр нь улсын дугаар хүртэл тавьж байна.

Долоо хоногт дунджаар гуравхан төрлийн зөрчил дээр таван сая зөрчил үйлдэгдэж байна. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 15 төрлийн зөрчилд код бичиж оруулаад тоолбол долоо хоногт арван хэдэн сая зөрчил үйлдэх гээд байгаа. Улаанбаатар дүрэмгүй хотын хэлбэр лүү явж байгаа учраас бид хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр жолоочид хариуцлага тооцдог болъё гэж байгаа юм. Үүнийгээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлье, тэр болтол туршилтаар сануулах мессежүүдийг явуулна. Энэ хүртэл түгжрэл 20-30 хувиар буурна гэдэг статистик тооцоо гарсан.

Бүгд дүрмээрээ явдаг болсон тохиолдолд хурд сайжирна, зөрчил багасна, эрчим нэмэгдэнэ. Тэр утгаараа энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2025 16:49

Дүрмээрээ явж хэвших нь маш сайн. Тэгэхдээ та нарын хөгжүүлсэн AI арай мунхаг байгааг анхаарч засаарай. Эгнээ, байр чөлөөгүй, саадтай байхад саадыг тойрч гарахаас өөр аргагүй тохиолдолд шууд зөрчил гэж сануулга ирсэн шүү…

Иргэн
Иргэн
7 сар 2, 2025 17:01

Цагдаагын ажилтан зохицуулж бгаа үед камер яаж ажиллах вэ

Зочин
Зочин
7 сар 2, 2025 17:03

Уулзварт бүр орчихсон хойно шар гэрэл ассан байхад гэрэл дохио зөрчсөн гэсэн мсж ирсэн. Сайжруулахгүй бол бөөн хэл дагуулсан ажил болох байх даа

зочин
зочин
7 сар 2, 2025 17:12

ЗА ХӨӨ НЯМКА НААД ХИЙМЭЛ ОЮУН УХААНАА САЙН ХӨГЖҮҮЛЖ БАЙЖ Л АШИГЛАХГҮЙ БОЛ ХҮМҮҮСЭЭС МАШ ИХ ГОМДОЛ ИРНЭ. ЯАГААД ГЭВЭЛ ДҮРЭМ ОГТ ЗӨРЧӨӨГҮЙ БАЙХАД ЗӨРЧСӨН ГЭСЭН МЕСЭЖ МАШ ИХ ИРЖ БАЙГААГ ИРГЭД АЛХАМ ТУТАМДАА ЯРЬЖ БАЙНА. ИЙМД НААДАХГ ЧИНЬ АШИГЛАХ АРАЙ БОЛООГҮЙ БАЙНА. МАНАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БУРУУ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА. ҮҮНД АНХААР. ЗӨВ БОЛГОО.

Зочин
Зочин
7 сар 2, 2025 20:04

Тэгвэл 2026-1-1 нээс эхлэн замын цагдаа нараа бүх уулзваруудаас �######�уулах хэрэгтэй дээ.Зүв зүгээр түгжрэлгүй явж байт�##� гэнэт зам түгжрээд эхэлвэл уулзвар дээр зоолттой цагдаа зогсож байдаг шүү.Хаана зам түгжирч байна тэнд замын цагдаа л зогсож байдаг уулзварын гэрлэн дохиогоор явуулахгүй �##�ь нэг дарганцар ирж байгаа т�##�ыг нь явуулаад бусдыг нь нам зогсоочихдог улаан гэрлээр оруулаад л байдаг хиймэл оюун ухаан чинь улаан гэрлээр орвол торгоно биз дээ

Зочин
Зочин
7 сар 2, 2025 21:43

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
7 сар 3, 2025 07:59

Жонкуу даа жонкуу

Зочин
Зочин
7 сар 3, 2025 14:05

Энэ хулгайчийн тавьсан зам цавчаа 30 минутын бороонд урсаж олон тэрбумаар татсан төмөр асар хиймэл зүлэг нь хүн бэртээж гэмтээж иргэдийг хохироох торгох ш�##�гах дарамтлах л юм ярихаас өөр мөнгө цавчих х�##�тар хултар ус �######�уулагчгүй зам дахин хуулж дахин тавих зйлуул

Холбоотой мэдээ

Back to top button