НИЙГЭМНийгэм мэдээ
Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл маш өндөр байна

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн хур борооны үерийн аюулд өртөх байдлын зураглалд 36.2 хувь буюу 565.806 кв.км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “их ба маш их” байна.
Харин 28.5 хувь буюу 445.918 кв.км нь “дунд” гэж үнэлэгдсэн бол 35.4 хувь буюу 552.391 кв.км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “бага ба маш бага” түвшинд байна.Үерийн аюулыг тооцохдоо сүүлийн 30 жилийн мэдээллээс жилийн дундаж үертэй өдрөөр хэмжиж гамшгийн эрсдэлийн маш их, их, дунд, бага, маш бага гэсэн таван түвшинд авч үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.