Гэмт хэрэг

Согтуурсан залуус маргалдахдаа нэгнээ бүлэглэн зодож, хөнөөжээ

Чингэлтэй дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуус хоорондоо маргалдаж, улмаар нэгнээ хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс гэмт хэргийн процесс, шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тоймлон хүргэж байна.

Тухайн хэрэг одоогоос есөн сарын өмнө буюу 2024 оны аравдугаар сарын 30-31-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хороонд гурван эрэгтэй архи согтууруулах ундаа уусан байна. Улмаар тэдний дунд хувийн таарамжгүй харилцаа үүсжээ. Энэ үед хоёр нь бүлэглэж, хохирогч эрэгтэйг зодож, хөнөөсөн байна. Уг хэрэгт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрөгч сарын 03-ны өдөр болсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би талийгаач Г.Э-ны төрсөн дүү байгаа юм. Би талийгаач ах Э-тай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзсан. Хамгийн сүүлд уулзахад Төв аймгийн Жаргалант сум руу ажилдаа явах гэж байсан. Манай талийгаач ах Э нь 2011 онд гэр бүлээсээ салаад Улаанбаатар хотод орж ирсэн. Гэр бүлээсээ салснаас хойш сэтгэл санаагаар унаад архи ууж эхэлсэн. Хүмүүсийн гарт ингэж амь үрэгдсэнд харамсаж байна" хэмээжээ.

Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч хоёр этгээд дараах мэдүүлгийг өгсөн байна.

Шүүгдэгч П.М “...Ямар ч байсан Э* ахтай муудалцаж байсан, түүнийг зодож байсан. Нүүр, ам, гар, хөл рүү нь гараараа цохиж авсан. Би түүнийг боож унагаагаад нүүрээр нь доош нь харуулаад шал мөргүүлж байсан юм. Тэгсэн чинь Э* намайг “Боль” гэж хэлсэн. Нэг ёсондоо бид хоёулаа Э* ахыг зодож гар хүрсэн. Миний хэлсэн зүйлүүд бүгд үнэн, миний хувьд Э* ахыг зодож биед нь гэмтэл шарх учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бас Э* Э* ахыг зодож байсан. Гэрэл байхгүй харанхуй үед л дээрээс нь зодоод, цохиод байсан юм. Нэлээн олон удаа цохиж байсан. Э ах ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүйгээр тасарчихсан унтаад байсан...” гэжээ.

Харин Шүүгдэгч Э.Э “...Намайг нэг ухаан ороод сэрэхэд П.М* нь Э* ахын дээр гарчихсан доошоо харуулаад хэвтүүлчихсэн үснээс нь зулгаагаад нүүрээр нь шал мөргүүлээд байсан. 3-4 удаа мөргүүлж байсан. Түүнээс өмнө хэдэн удаа мөргүүлснийг мэдэхгүй байна. Миний хувьд Э* ахын нүүр рүү нь алгадаж байсан бөгөөд бусад зүйлээ санахгүй байна...” хэмээсэн байна.

Улмаар цагдаагийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, гэр болон хэрэгт холбогдогч этгээдүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын шинжилгээгээр М, Э гэх хоёр эрэгтэй бүлэглэн хүний амь нас хохироосон нь нотлогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Э, П.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

  • Э.Э-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
  • шүүгдэгч П.М-т 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 09:25

Ih hotod ireed ami tawijee

Эрэмгий
Эрэмгий
7 сар 3, 2025 09:58

Арчаагүй архичид үнэн төрхөө харуулжээ.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 11:04

Архи бол хүнийг араатны хэмжээнд аваачих шуламын ундаа, хүн �##�сан араатанг хүн болтол нь гянданд хорьж ар гэр нь хохирсон ар гэрт насаар нь тэтгэх хөрөнгө өгүүлэх хэрэгтэй… маш олон �##�лага явагдаад байгаа нь оногдох шийтгэл нь хөнгөн байгааг илтгэж бна, гэмт хэрэгтэн архичдыг өөгшүүлж байгаад ард иргэд бухимд�##�тай бгаа шүү

Иргэн
Иргэн
7 сар 3, 2025 11:20

МУУ АЛНУУДАА АРХИА БОЛИОЧ АЛААД БАЙХДАА ЯАДЫН ПЯЗДАНУУДАА ГӨЛӨГНҮҮД ШОРОНДОО ОЧООД АРЫН СҮВ ЧИНЬ АЛ БОЛНО ДОО ПИСДА

Холбоотой мэдээ

Back to top button