НИЙГЭМНийгэм мэдээ

10 минутын дотор дууссан наадмын тасалбарыг хэдийнэ 400-500 мянган төгрөгөөр дамлаад эхэлжээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд долоон хоног үлдлээ.

Наадам ойртож, уламжлал ёсоор тасалбар борлуулагдаж эхэлсэн. Долоодугаар сарын 1-ний өдрийн өглөөний 07:00 цагаас Үндэсний их баяр наадмын тасалбарыг онлайнаар худалдаалж эхэлсэн ч 10 минутын дараа бүрэн зарагдаж дууссан байна.

Тодруулбал, 12,000 ширхэг наадмын тасалбар маш богино хугацаанд ийнхүү борлуулагдсан гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санал, шүүмжлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн. Хамгийн гол шүүмжлэл нь тасалбар ердөө 10-хан минутын дотор дууссан нь шударга биш, сэжиг бүхий мэт санагдаж буй явдал. Тэр тусмаа онлайнаар бүгд зэрэг захиалга өгөхөд систем гацах, алдаа гарах магадлал өндөртэй гэж иргэд үзэж буй.

10 минутын дотор зарагдаж дууссан тасалбар шууд удалгүй үнэ нь хэд дахин нугарч, фэйсбүүкээр дамжуулан зарагдаж эхэлсэн байна. Эл асуудал зөвхөн энэ жилд хамааралтай бус, өнгөрсөн болон түүний өмнөх жилүүдэд ч мөн ижил нөхцөл байдал үүсэж байсан билээ.

Өнгөрсөн жил буюу 2024 онд баяр наадмын тасалбар 45 минутын дотор дуусаж, улмаар анхны үнээ хэд дахин нугалсан үнээр дамлаж зарагдсан. Яарсан, тасалбар хайсан, гадаад дотоодоос ирсэн хүмүүс арга буюу олдсон тасалбарыг худалдан авч, асуудал тэгэсгээд дарагдсан. “Дарагдсан” гэдэг нь хамаарал бүхий байгууллага, Төв цэнгэлдэх хүрээлэн гээд аль ч талаас энэ асуудлыг хөндөөгүй гэсэн үг юм.

Үнэ нь хэд болов?

2025 оны Үндэсний их баяр наадмын тасалбар Enaadam.mn сайтаар худалдаалагдсан бөгөөд суудлын байршлаас хамааран 52,500, 105,000, 136,500, 157,500 төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо иргэдийн гар дээрээс зарагдаж байгаа үнэ 400-800 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Бид жишээ болгон зарын дагуу холбогдож тодруулахад, “Надад 7, 8, 9 дүгээр секторын тасалбар байна. Яг гололдог суудал болох 9 дүгээр секторын тасалбар 500 мянга. 7 болон 8 дугаар секторынх 400 мянга. Хямдруулах ямар ч боломжгүй. Үүнийг авах гэж өглөөнөөс хойш гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа нийлж алалцаж байж авсан. Олон хэрэгтэй байгаа бол 12 дугаар секторын тасалбар манай найзад 20-оод ширхэг байгаа. Яахав, холбоод өгч болно шүү” гэсэн юм.

Үүнтэй ижил төрлийн зар “Наадмын тасалбар авна, зарна” нэртэй фэйсбүүк группт олширч, дагаад үнэ нь дахин өсөх хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, зарахаас илүү авах хэрэгцээ иргэдэд их байгаа нь харагдаж байна. Энэ нь нэг талаараа наадмын тасалбарыг ашиг олох зорилгоор жил бүр олноор нь худалдан авдаг хувь хүмүүсийн бүлэг бий болсныг илтгэж буй хэрэг юм.

Энэ талаар Enaadam.mn сайтад байршуулсан холбоо барих дугаар руу залган тодруулахад, “1111 гэсэн дугаар бол наадмын тасалбартай холбоотой асуудлыг хүлээж авах дугаар биш. Бид өнгөрсөн жил хамтарч ажилласан. Энэ жилийн хувьд тус дугаарыг сайтаас нь устгуулах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэвээр байна. Манайх руу одоогийн байдлаар 100 гаруй иргэн холбогдож, тасалбартай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн. Бид аргагүйн эрхэнд иргэдтэй холбогдож, учир явдлыг тайлбарлан, холбогдох алба буюу нийслэлд дамжуулж байгаа” гэж хариулсан юм.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох гэсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй.

Наадмын тасалбарын үнийг дамын наймаачид 5-8 дахин нэмэгдүүлж борлуулж байна

Наадмын тасалбарыг энэ жил дөрөв дэх удаагаа цахимаар худалдаалсан. Нээлт болон хаалтын хоёр өдрийн тасалбар тус бүрээр Enaadam.mn сайтаар борлуулагдсан бөгөөд нэг хүнд хоёроос илүүг худалдаалахгүй байх зохицуулалттай.

Нөхцөл байдлаас харахад энэ арга нь иргэд урт дараалалд зогсохгүй, цаг хэмнэх, нэг хүнийг олон тасалбар авахаас сэргийлэх зэрэг олон давуу талтай шийдэл байв. Гэвч дээрх зохицуулалтыг хүмүүс өөрсдийн зорилгод ашиглан, гэр бүл, хамаатан, найз нөхдийн хамтын “бизнес” болгон ашиглаж эхэлжээ.

52-157,700 мянган төгрөгөөр худалдаанд гарсан тасалбар дамын худалдаачдын гараар дамжин хамгийн доод үнэ нь 400 мянга, дээд үнэ нь 800 мянгаар зарагдаж байгаа нь 5-8 дахин нэмэгдсэнийг харуулж байна.

Цахимаар хэн, ямар зорилгоор, хэдийг худалдан авч байгааг хянах боломжгүй. Энэ нь системийн өгөгдлийг ашиглан, хуулийн цоорхойгоор дамын наймааг зохион байгуулалттай явуулж буйг илтгэж байна.

Туристуудын туршлага: Тасалбар олоход хүндрэлтэй

Гадаад иргэдийн хувьд Үндэсний их баяр наадмыг үзэх тасалбар авах нь тун хүндрэлтэй асуудал байсаар байна. Тэд Reddit болон аялал жуулчлалын вэбсайтуудад туршлагаа хуваалцсан байдаг.

Жишээлбэл, нэг Reddit хэрэглэгч ийнхүү бичжээ:“Sold through naadam.mn, it is hard even for locals to get hold of some tickets. Sales start in the morning of July 1st … and sold out within minutes"

"Тасалбарыг naadam.mn сайтаар борлуулдаг. Монголчууд өөрсдөө ч тасалбар олоход бэрх. Борлуулалт долоодугаар сарын 1-ний өглөө эхэлдэг ч хэдхэн минутын дотор зарагдаж дуусдаг" гэжээ.

Ийм нөхцөлд гадаад жуулчид “tour operator” буюу аяллын компанийн зуучлалаар наадмын тасалбар худалдаж авдаг. Гэвч энэ нь өндөр өртөгтэй, зарим тохиолдолд дамын наймааны нэг хэлбэр болж байгаа юм. Зарим оператор компаниуд наадам үзэх тасалбарыг аяллын багцын хамт 75–150 ам.доллар буюу дунджаар 250-500 мянган төгрөгөөр зарж байгаа нь тасалбарын жинхэнэ үнэтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн үнээр борлуулж байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 09:36

mongol gej uvaigvi archaagvi irgedtei movshiin sul uls yumaa! Xelex xaraax muu vg oldoxgvi bna. xogiin changvvddee darluulsan davraasan iim tur uls . niislel xot gej ene xorvood MONGOL MONGUGAAS uur daanch bxgvi dee ! NYAMBAATAR AA! hurel svh ee! ichij uxeerei!!!

Эрэмгий
Эрэмгий
7 сар 3, 2025 10:00

Ийм л байд�##� Монголд бий болжээ. Дамлагчид шоргоолж шиг олширчээ.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:13

Намын бөөснүүд авна, үнээ нэмээд бай сая гарга

Зочин
Зочин
7 сар 3, 2025 10:26

Цүнх баригч хошного долоогчдын 7 сарын ганц сайн бизнес шүү дээ.

зочин
зочин
7 сар 3, 2025 11:15

хөе иргэдээ наад тас�##�бараа битгий худ�##�даж ав. ЗҮГЭЭР Л ХАЯЧИХ. УГААСАА НААД БНААДМЫН ТАСАЛБАРЫГ ДАМЛАН ХУДАЛДАХ АЖЛЫГ НЯНБЕКТЕР ГЭХ ЭТГЭЭД ӨӨРӨӨ ЗОРИУД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА. ИЙМД БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ. ТЭГЭЭД ДАМЛАГЧДЫГ ЯМАРЧ АШИГ ОРЛОГОГҮЙ БОЛЦГООЁО МАНАЙХААН. ГАНЦ УДАА ТЭВЧЭЭД ӨГӨӨЧ. БИТГИЙ БИЛЕТ ХУДАЛДАЖ АВ. ХЭРЭГГҮЙ.

Эрдэмтэн
Эрдэмтэн
7 сар 3, 2025 12:02

Тагнуулын гэж нэг байгууллага монголд бий дээ. Ажиллуул!

Зочин
Зочин
7 сар 4, 2025 11:14

ҮНЭНДЭЭ ЭНЭ НААДАМ ГЭГЧ ЮМЫГ СТАДИОНД ҮЗЭХ ГЭЖ ЮУНД НЬҮХЭЛДДЭГ ЮМ БОЛ? ТВ ЭЭР ХАРЧИХДАГ. ОЛИГТОЙ ТОГЛОЛТ БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ.

Tamira
Tamira
7 сар 3, 2025 12:52

Shal hudlaa. Website-aa albaar gazaachuhdag uym bna lee. Manai geriinhen zarim n 3 -4 Utas zereg 7 tsagt ehleed boloogui. Darah songolt baihgui bolgoj haadag uym bna lee. Yavuulgatai

Зочин
Зочин
7 сар 3, 2025 15:38

Гадаадын бадарчин л авах байх . маньд сонин юм �##�га зурагтаар үзчихнэ

зочин
зочин
7 сар 3, 2025 21:55

монголчууд бид. хөдөлмөрлөж хөлсөө урсгаж хөгжиж дэвжиж амьдрана гэдэг сэтгэлгээнээс холдоод яав�##� сул ашиг олохов гэж хулгай ,луйвар,з�##�илан ,дээрэм , авилга , завших гээд зүсэн зүйлийн муу бүхнийг. хийцгээж байгаа . энэ тас�##�бар дамл�##�т бол зохион байгуул�##�ттай луйвар . арван минутад арванхоёр мянган тас�##�бар зэрэг борлуулагдсан гэвэл түүн шиг худ�##� юм байхгүй сүлжээ таг гацна . бусдыг үмбүү гэж сэтгэдгээ боль луйварчдаа

Зочин
Зочин
7 сар 3, 2025 22:11

Хөл бөмбөгийн дэлхийн аварга
Олимпын наадмын билет тас�##�бар бас дамаар зарагддаг шүү дээ
Монголд ч биш

Чинзо
Чинзо
7 сар 4, 2025 05:58

Жилдээ ганцхан удаа болдог наадмынхаа билетийг хэл амгүй тарааж чадахгүй юм даа.Энэ бол төр нэртэй авилгач,хулгайч нарын буруу.Монгол улс нэг л биш.Хойт урьд т�##�даа дэлхийн 2 том улс байдаг.Олигтой тонгорог,чавх ч байхгүй.

Гэрэлмаа
Гэрэлмаа
7 сар 4, 2025 06:06

Төрийнхөн өөрсдөө худ�##�даж аваад дам�##�даг механизм үйлчилж ирсэнийг бид гайхах зүйлгүй.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 07:37

Бүүр нэг өлөн Хүнээ шулж амьдрахаас өөр юу ч мэдэхгүй

Зочин
Зочин
7 сар 4, 2025 08:33

Өндөр үнээр тэр тас�##�барыг нь авахгүй л байгаа ч дээ. Олноор нь авсан хүмүүс сайхан шатдаг юм байгаа биз дээ.

уншигч
уншигч
7 сар 4, 2025 09:19

Регисторын дугаараар өгч хэн хэдэн билет авсаныг буцааж тооцож хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байсан юм. Шун�##�тай дамлагчидыг зогсоо. Эсвэл наад билетээ хүчингүй болгоод шинэ билет гаргаад маш журамтай зар даа.

Нэр төрд дуртай гарууд.
Нэр төрд дуртай гарууд.
7 сар 4, 2025 12:00

Японы хаан хатан үзэх болохоор, өөрсдөө авах нь тодорхой шүү дээ.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 12:03

Японы хаан хатан үзэх болохоор, ихэнх суудлыг өөрсдөө авах нь тодорхой шүү дээ. Үлдсэн хэд нь дамлагдаад дуусах нь тодорхой.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 14:41

Зарагдах биш шагчид л бүгдийн ярьж бгаад авч бга шдээ одоо шагчидаас нь хурааж нэг хүнд 2 оос илүү зарахгүй бх хэрэгтэй

Амар
Амар
7 сар 4, 2025 15:54

Япон шиг анхнаас нь онлайн үнэ хаялцуулж зарах хэрэгтэй. Тэгвэл бодит үнэ нь гарч ирнэ. Бүх "дамчдын" орлого улсын болж элдэв янзын з�##�ь луйвар устна.

Зочин
Зочин
7 сар 4, 2025 23:39

хайран мөнгө юу6ий нь үздэгийн ТВ ээр х�##�ит хархад л болно..бүх зүйл нь худлаа.дүр эсгэдэг бараг хошин шог...бөх нь найраа.зодоон хар тамхитай.төрийн тэргүүнүүд нь худлаа ярисан хулгайчууд...

Келли
Келли
7 сар 5, 2025 11:08

Энэ дамлаад байгааг ш�##�гаж зогсоох хэрэгтэйш дээ

Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:38

Тэрийг ер нь үзэж яадгийн бүгд л больчих хэрэгтэй хоосон санд�##�тай байгл дээ

Холбоотой мэдээ

Back to top button