НИЙГЭМНийгэм мэдээ

Хүдэр сумын Тарвагатай багийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэх газарт гарсан ой, хээрийн гал түймрийг долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраасан байна.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан дуудлага долоодугаар сарын 1-ний өдрийн 16:06 цагт бүртгэгдсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой 16:47 цагт гарч 40 км замыг туулан 20:27 цагт очиж ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагасан. Түймрийг долоодугаар сарын 3-ны өдрийн 20:40 цагт цурамд оруулан, долоодугаар сарын 4-ний 08:45 цагт бүрэн унтраалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button