Гадаад мэдээДЭЛХИЙ

Чех улсад цахилгааны утас тасарсны улмаас томоохон бүсүүд тоггүй болсон байна

Өндөр хүчдэлийн кабель унасны улмаас Праг хот зэрэг Чехийн томоохон бүсүүдэд цахилгаан эрчим хүч тасарч, нийтийн тээвэр, лифт, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалджээ. Сүүлийн үед Европын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн тогтвортой байдалд хүмүүс санаа зовох болсон.

Дөрөвдүгээр сард Испани улсын түүхэнд үзэгдээгүй том цар хүрээг хамарсан цахилгаан эрчим хүчний тасалдал тохиолдсон юм. Мөн гал гарсны улмаас Их Британийн Хитроу нисэх онгоцны буудлын цахилгаан эрчим хүч тасалдсан. Үүний улмаас дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудлуудын нэг болхо Хитроу үйл ажиллагаагаа бүхэл өдөр зогсоосон билээ.

Чехийн Аж үйлдвэр, худалдааны яам мэдээлэхдээ “Цахилгаан эрчим хүч тасарсны шалтгаан нь цахим халдлага, сэргээгдэх эрчим хүчний доголдол бус цахилгааны утас унасан явдал байсан” гэжээ. Одоогийн байдлаар цахилгааны утас ямар шалтгааны улмаас унасан нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button