Улс төрийн мэдээ

"Алт-3" аяны тогтоолын төслийг АҮББ-гоор хэлэлцэнэ

Алтны үнэ өндөр байгаа цаг үеийг ашиглаж, "Алт-3" аяныг хэрэгжүүлэх санаачилга хоёр Засгийн газар дамнан яригдаж байна. Аяны хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан.

Тус тогтоолын төслийг өнөөдөр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

Тогтоолын төсөлд алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах хамгийн гол агуулга багтсан. Харин үүний тулд алт олборлогч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал байгаа талаар салбарынхан хэлж байгаа.

Түүнчлэн, зарим үндсэн ордыг ашиглахын өмнө тусгай хамгаалалттай газраас хэсэгчлэн гаргах шаардлагатай гэгдэж буй. Харин энэ чиглэлд Засгийн газар, БОУАӨ-ийн яамнаас эсрэг байр суурь баримталж байгаа гэх мэдээлэл бий юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоригоо
Зоригоо

Зүгээр газраасаа байгаа зөвшөөрөлтэй алтаа ухаад эргүүлээд хэвэнд нь оруулдаг л юм байгаа биз, харин ямар нэг хулгайчийн захиалгаар тусгай хамгаалагдсан газраас газар хулгайлж, алт ухна гэвэл цусаа үзнэ шүү, Занданшатар аа, Гачууртын гэх эрлийз Чинбат аа, Дамдинням аа. Наад хорооны чинь шийдвэрийг харна аа.

хүннү
хүннү

Гутайн үндсэн ордруу эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс орно. Гутайн давааны БНГ будаа болох нь, Онон голын хувь заяа ээдрээтэй болж мэднэ. Түүнээс холуур өнгөрөх болтугай, түй түй.

Холбоотой мэдээ

Back to top button