"MEC" судалгаа: ХҮН намын үнэлгээ огцом унаж, АН улс төрийн намуудыг тэргүүлсэн хэвээр байна

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.
Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны долдугаар сарын 2-7 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1008 иргэнээс судалгаа авчээ.
Энэ удаагийн судалгааны агуулга нь улт төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байсан байна. Ингээд түр дүнг танилцуулъя.
Долдугаар сарын байдлаарх судалгааг харахад, Намын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх орны долдугаар сараас дараах байдлаар багсжээ.
- МАН-ын 2 хувиар багсаж 3.7 хувь,
- АН-ын 0.8 хувиар багсаж 4 хувь,
- ХҮН намын 2.8 хувиар багсаж 2 хувь,
- Үндэсний эвсэл 2.1 хувиар багсаж 3.1 хувь,
- ИЗНН 2.3 хувиар багсаж 2,6 хувь болжээ.
Үр дүнг нэгтгэвэл энэ сард үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудыг тэргүүлж байгаа бол ИЗНН сүүл мушгиж байна. Мөн эндээс хамгийн огцом уналттай нь ХҮН нам, ИЗНН, МАН, Үндэсний эвслийн хувьд бага багаар унажээ. Харин АН-ын үнэлгээ энэ оны хоёрдугаар сард огцом унаж, буцаад дээшилсэн үзүүлэлттэй байна. Өмнөх сарын судалгааны үр дүнг ЭНД дарж харна уу.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮН намыг дараагийн сонгуулаар улстөрөөс арчиж хаях хэрэгтэй монгол улсад огт хэрэггүй нам!!!
Ардчилсан нам нэр хүндтэй гэнээ худ худ
ХҮН нам тараа тариулсаар байгаа болохоор ийм дүн гарах нь зүйн хэрэг.