УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүхийн танхимд сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн "Гавьяат хуульч" боллоо

Үндэсний их баяр наадмын өмнөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шагналын хур үргэлжлэн буусаар байна.

Өнөөдөр шагнал хүртэгсдийн дотор Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн багтаж, "Гавьяат хуульч" цолоор шагнуулав.

Тэрбээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад түүний танхимд 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Лхагвын Цэдэвсүрэнгийн хувьд,

  • 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 
  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
  • 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
  • 2009-2014 онд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 
  • 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
  • 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
  • 2024 оны нэгдүгээр сараас Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллах болсон.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ТӨРИЙН ШАГНАЛ УТГА УЧИРГҮЙ БОЛОВ !

Эрэмгий
Эрэмгий

Аавынхаа нэр сүрээр л явж ирсэн ямар ч чадваргүй шүү дээ.

Хариу
Хариу

Хүрэлсүх ерөнхийлөгч өө, одоо боллоо, яасан олон хүнд шагнал өгдөг юм бэ. Монгол Улсын иргэн бүрт гавьяат, ардын цол өгвөл таарна. Төрсөн хүүхдэд гавьяат цол өгөөд, 10 нас хүрэхэд нь ардйн цол, 20 нас хүрэхэд нь хөдөлмөрийн баатар өгвөл зөв. Тэгээд ганц нэр хүндтэй шагнал нь Улсын баатар болно. Ийм утгатай хууль гаргавал дэмжинэ шүү

Зочин
Зочин

Аль,ямар Лхагвагийн хүүхэд юм бэ ? Тохьтой л хүн бай даг юм шүү.

ган
ган

1987 оноос хойш 1994 он хүртэл 7 жил хаана юу хийж байсан нь тодорхойгүй хүн байна. Мөн хууль зүйн шинжлэх ухаан, хуулийн салбарт ямар гавьяа байгуулсныг ёстой бүү мэд. Уг нь бараг өөрөө ичмээр л юм байна.

Зочин
Зочин

Сахал Батэрдэнэ энэ авгай хоёр ичмээр юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button