Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллах талаар тусгажээ. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Наадмын өдрүүдэд бүх аймаг, суманд маш олон хүүхэд морь унадаг. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой” гэдгийг сануулж, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалсан юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүх хороо, сумдад ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энд хүмүүс нээх эсэргүүцээд байх шаардлагагүй, хэзээ ийм болсон юм? Скүүтерээр дайруулж 2025 он гарснаас хойш 198 хүүхэд нас барчаад байна, 800 хүүхэд хүнд гэмтэл авчаад байна!!! Скүүтерийг яагаад хоригло гэж бахирахгүй байгаа юм бэ? УИХ гишүүн Баасан хэн билээ тэр хүүхэн яагаад хүүхдийн амьд, эрүүл байх эрх, аюулгүй орчинд өсөх эрх зөрчигдсөн гэж төлбөртэй ч атугай нэвтрүүлэгт орохгүй байгаа юм бэ??? Скүүтер мопедынхнаас авилг�##� авсан муусайн новшнууд, та нарын хүүхдүүд скүүтерт дайруулахгүй байхыг чинь харнаа!!!
Баасанжарг�##� буюу Шээсэнбаясг�##�ан гэдэг хүүхэн....
ЗЭРЛЭГ АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙН АМИЙГ ЗЭРЛЭГЭЭР ХОРООЖ ДУР ТАВЬДАГ ХҮМҮҮСТЭЭ МОНГОЛ УЛС СУМ АЙМАГ УЛСЫН ТОД МАНЛАЙ ГЭДЭГ ЦОЛ ОЛГОДОГ ГЭНЭЛЭЭ.ЭДГЭЭР САДИСТ АЛУУРЧИД ХАЧИН МАЛГАЙ ӨМСӨӨД УЛААН ДААВУУ УНЖУУЛААД ТААХАЛЗАЖ АЛХДАГ ЮМ БИЛЭЭ МОНГОЛ ГЭЖ СОНИН УЛС
Иргэн гэж хэнийг хэлдэг билээ ?!
Хятадын харьяатаас гараад Монгол Улсын иргэншил авсан дотор газраас ирсэн хүнийг хэлдэг юм шүү !