Улс төрийн мэдээ

Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар нийт 15 үндэсний хороо, 14 зөвлөлийг татан буулгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр нийт 41.6 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулжээ.

Татан буулгахаар болсон үндэсний хороо, зөвлөлүүд:

1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо

2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо

4. 20 минутын хот Үндэсний хороо

5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо

7. "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо

9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо

10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо

11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо

12. Дэлхийн өвийн үндэсний хороо

13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо

14. ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо

15. Үндэсний тээврийн хороо

16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл

19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл

20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл

21. Хэмжил зүйн зөвлөл

22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл

23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл

24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл

25. Усны үндэсний зөвлөл

26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл

27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл

29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:17

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

зочин
зочин
7 сар 9, 2025 17:56

Зөв байна зандкаа. Ийм олон хорооо зөвлөл байгуулж төсөвт дарамт учруулж болохгүй шүү дээ. Мөн Жанхуу Батиулгын хамга�##��##�тыг хүчингүй болгосон бол одоо яар�##�тай барьж хохь.

Зочин
Зочин
7 сар 9, 2025 22:38

Төсөв мөнгө идэх аргад үнэхээр төгсөрчээ, данхын хийсэн ажил шүү дээ,

Данх
Данх
7 сар 9, 2025 23:58

Энэ олон хороо юу вэ?

Холбоотой мэдээ

Back to top button