УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МЭК судалгаа: Үйл ажиллагааны үнэлгээгээр Ерөнхийлөгч тэргүүлж, Хотын дарга сүүл мушгив

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны долдугаар сарын 2-7 өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1008 иргэнээс судалгаа авчээ.

Энэ удаагийн судалгаагаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үйл ажиллагааны үнэлгээ болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж буйг харуулжээ. Ингээд үр дүнг танилцуулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг иргэд 1-10 оноогоор үнэлжээ. Үр дүнд нь Ерөнхийлөгчийн үнэлгээ өнгөрсөн оны наймдугаар сараас 0.7 хувиар нэмэгдсэн байна. Үнэлгээг сар сараар харвал өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн таслалтгүй нэмэгдсээр энэ сар 5.8 хувьд хүрчээ.

Мөн иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийг:

  • Гадаад харилцаа сайжирсан
  • Ажилч хичээнгүй
  • Шударга хэмээн сайшаажээ.

Харин

  • Үнийн өсөлт
  • Ард иргэдээ сонсдоггүй
  • Иргэдийн амьдралын доройтол зэрэг шүүмжийг илэрхийлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үнэлгээ өмнөх сараас 1 хувиар буурч 5.3 болжээ. Энэ өмнөх Ерөнхий сайдаас 0.1 хувиар бага дүн юм.

Иргэд Ерөнхий сайдыг:

  • Нэр цэвэр
  • Шударга
  • Зангаргатай
  • Мэдлэг боловсрол өндөртэй гэж сайшаажээ.

Мөн

  • Зоримог шийдвэр гаргаагүй
  • Улс төрийн хүч багатай. Хүний хэлснээр хөдөлдөг
  • Засгийн газрын бүтцэд хуучин сайд олныг оруулсан гэж шүүмжилсэн байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын үйл ажиллагааны үнэлгээ өнгөрсөн оны наймдугаар сараас 0.9 хувиар буурчээ. Сар сараар нь харвал өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хотын даргын үнэлэмж огцом буурч энэ сар 3.3 болжээ.

Түүнийг иргэд:

  • Газар чөлөөлж байгаа
  • Нийтийн тээвэр сайжирсан
  • Хот тохижилт зэргээр сайшаав.

Мөн

  • Зам засвар шаардлага хангахгүй байна
  • Явган хүний зам сольж байгаа нь
  • Татварууд нэмсэн
  • Түгжрэл гэх асуудлаар шүүмжилжээ.

Долдугаар сарын судалгааны үр дүнг нэгтгэж харвал үйл ажиллагааны үнэлгээгээр Ерөнхийлөгч хамгийн өндөр оноотой, хотын дарга хамгийн бага оноотой байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
7 сар 9, 2025 17:24

Нямкагаас өөр ажил хийж байгаа юмуу төрд

зочин
зочин
7 сар 9, 2025 22:18

Ш�##� худлаа суд�##�гаа нэртэй захи�##�гат зүйл гаргасан бна Хүрэлсүх тэргүүлсэн гэж ёстой худлаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button