Улс төрийн мэдээ

ЗГ: Ц.Баатархүүгийн үед ТНБД-аар томилогдсон П.Алтан-Одыг шалгуулна

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг мэдээллээ.

Үүгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг даалгасан байна.

Тус яамны 2024 оны санхүүгийн тайланд хөтөлбөр, арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон, эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулсан гэв.

Улмаар Засгийн газрын хуралдаанаар П.Алтан-Одыг үүрэгт ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгасан байна.

П.Алтан-Од нь Ц.Баатархүү сайдын үед ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, ажиллаж байсан Ардчилсан намын угшилтай нэгэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

АН ыхан төрд гархаараа заавл идэх гээд гүйчих юмаа ийм болохоор ард түмэн та нарт итгэдэггүй байхгүй юу даа

Зочин
Зочин

САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

дөнгөж 240 сая төгрөгний зөрчил гарсан бол маш сайн ажилласан л бна ш дэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

240 сая биш байхаа үнэнээр шалгуул хэдэн тэрбум гарах байх

Холбоотой мэдээ

Back to top button