Улс төрийн мэдээ

Танилц: Ц.Баатархүүгийн томилсон П.Алтан-Одыг дараах зөрчилд үндэслэн чөлөөлжээ

Засгийн газар өчигдөр хуралдаж, ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Алтан-Одыг чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргасан.

Түүнийг 240 сая төгрөгийн алдаа, зөрчил гаргасан асуудалд буруутгажээ. Энэ бол тус яамны 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэж байгаа юм.

Иймд тухайн аудитын дүгнэлтийг авч үзвэл, мөнөөх 240 сая тэр чигтээ дурдагдсан байна.

Тухайлбал,

  • Урсгал төсвөөс худалдан авсан нийт 38.6 сая төгрөгийн бараа материалыг орлого авалгүй шууд зардлаар бүртгэсэн  
  • Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн ба тайлант онд 8.3  сая төгрөгийн орлого, зарлага хийсэн
  • Хөтөлбөр арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй дараах зардлуудыг гаргасан. Үүнд:
    -хүний нөөцийн судалгааны зардал 49 сая төгрөгийг цахим шилжилт арга хэмжээнээс
    -гэрээт ажилчдын цалин болон ахмад настанд хүндэтгэл үзүүлэхтэй холбоотой санхүүжилт 108.7 сая төгрөгийг
    -нийт 157.7 сая төгрөгийг зарцуулсан
  • Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал болох байрны түрээсийн зардлаас зардлын эдийн засгийн ангилал зөрчиж 16.2 сая төгрөгийн танхимын түрээсийн зардлаар санхүүжүүлсэн
  • Батлагдсан төсөвт тусгагдаагүй, тайлант онд хэрэгжих боломжгүй 19.9 сая төгрөгийн нээлттэй мэдээллийн систем shilen.gov.mn-ий хөгжүүлэлтийн үйлчилгээг санхүүжүүлэн урьдчилж төлсөн зардлаар бүртгэсэн гэжээ.

Эдгээрийн нийт дүн 240 сая төгрөг бөгөөд, ЦХИХХЯ-ны 2024 оны санхүүгийн аудитаарх бүх зөрчил юм байна.

Хүний нөөцийн судалгаа, гэрээт ажилчдын цалин, ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ гэх зэргээр олон сая төгрөг зарлагадсан нь мэдээж анхаарал татаж байна.

П.Алтан-Од нь энэ албан тушаалд 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдах үед очсон. Тухайлбал, Ц.Баатархүү сайдын авчирсан хүн юм. Өдгөө ЦХИХХЯ-ыг Э.Батшугар тэргүүлж байгаа.

Сайд нь ТНБД-аа сольдог жишиг улс төрд бий. Чөлөөлөхдөө аудитын тайланд үндэслэнэ, хуулийн байгууллагаар шалгуулна гэдэг жишиг бол цөөн. Энэ Э.Батшугарын шударга зан уу, АН-ын сайд нартай ажиллаж байсан ТНБД нар луу ноцох ажиллагаа юу одоохондоо ил болохгүй. Ямартай ч ийм ТНБД-ыг чөлөөлөх нь зөв ч 240 саяын зөрчил бүгд П.Алтан-Од гэдэг хүнд холбоотой эсэх бас маргаантай юм.

Г.САНСАРМАА  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочизочин
Зочизочин
7 сар 10, 2025 11:53

Хаха наадах чинь нягтлагийн хийх ажил бн. АН ын гишүүн гээл шууд хэлчээч

Зочин
Зочин
7 сар 10, 2025 12:09

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button