Хаврын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулийн төслүүд

126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталжээ.
Ингээд ээлжит чуулганы хугацаанд УИХ-аас хэлэлцэн баталсан онцлох хуулиудыг товч танилцуулъя.
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалыг эхлүүлсэн.
17 жил өргөн, нарийн царигаар хэрэлдэж, шийдэлд хүрээгүй эдийн засгийн өндөр үр ашигтай том төслийг Хамтарсан Засгийн газар урагшлуулж чадсан. Уг ажлыг хариуцсан АҮЭБ-ын сайд асан Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсэг 60 гаруй удаагийн уулзалт хийж, эцэст нь Харбин хотноо хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулж чадсан юм. Уг ажлын бүтээн байгуулалт дараах хоёр жил үргэлжилнэ. БНХАУ-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” ажиллаж буй. Уг төсөл дууссаны дараа үргэлжлүүлэн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтуудыг холбох ажлыг эхлүүлэх юм. Мөн гэрээний хүрээнд Хятадын "Чайна Энержи" групп монголоос 5 сая тонн нүүрс худалдаж авна.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн “хар жагсаалт” гэсэн ойлголтыг халж, онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн.
ЦХИХХ-ны сайд Э.Батшугарын санаачилсан уг хуулийн төсөл нь утасны төлбөр болон анзаараагүй бусад жижиг төлбөр тооцооноос болж Монгол банкны хар жагсаалтад орсон иргэдийг гаргах, мөн банкнуудыг нэгдсэн зээлийн оноотой болгож сайн зээлдэгчид бага хүүтэй зээл олгох, барьцаа хөрөнгийг шалгуулийг багасгах зорилготой төсөл юм. Уг хуулийн төслийн тавдугаар сарын 16-нд баталсан. Хуулийн дагуу үүнээс хоёр долоо хонгийн дараа хэрэгжиж эхэлсэн.
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын хэмжээнд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо.
Тэргүүн шадар сайд Н.Учралын өргөн барьсан уг хуулийн төсөл нь Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг бүрэн хориглох ач холбогдолтой төсөл юм. Уг төсөл одоо хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна.
- Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулж “Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга”, “Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга”, “20 минутын хот Үндэсний хорооны дарга”-ын албан тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгож, холбогдох сайдуудын эрхлэх асуудлын хүрээнд нэгтгэсэн.
Г.Занданшатарын Засгийн газар өмнөх засгийн бүтэц бүрэлдэхүүнийг танахаар оруулж ирсэн уг төсөл нь гурван хороог татан буулгаж, төсөвт хэмнэлт хийх хуулийн төсөл байсан юм. УИХ-аар уг хуулийн төсөл дэмжигдэж, өдгөө үндэсний хороод татан буугдаад байгаа билээ.
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь нийтээр амрах өдөртэй давхацсан тохиолдолд тухайн баярын өдрийг дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгасан.
УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн барьсан уг хуулийн төсөл нь бүх нийтийн амралтын өдөр амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх зохицуулалтыг хийсэн төсөл болсон юм. Үүний дагуу энэ жилийн наадмаар иргэд долоо хоног амарна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!