Нийгэм мэдээ
Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар шалгалт хийж, заавар зөвлөмж өгч байна

Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худгийн наадмын талбайд үйлчилгээ эрхэлж буй, аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.

Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийт 406 худалдаа үйлчилгээ эрхлэгч, хуушуурын гэр, хүнсний худалдааны цэгүүдэд галын аюулгүй байдал хангуулах хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж хүргэн, хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.