ДЭЛХИЙЭнтертайнмент

FP: “The Hu” ба Хятад улс 1.4 тэрбум хүнтэй мөртлөө яагаад ганц ч сайн хамтлаггүй вэ

“The Foreign Policy” сайт шинэ оны хөгжмийн ертөнцийн тухай нийтлэлээ “Хү” хамтлагийн сэдвээр эхлүүлжээ. Гарчиг нь: “Хятад улс 1.4 тэрбум хүнтэй мөртлөө яагаад ганц ч сайн хамтлаггүй вэ?” Чингис хаанаас хойш Монголчууд мориор биш амьд хөгжмийн хамтлагаар байлдан дагуулалт хийлээ гэж тус нийтлэл эхлэх бөгөөд “Хү” хамтлагийн анхлан Youtube орчинд хандалт авж, олны танил болсон түүхийг товч танилцуулсан байна.

Түүнчлэн, өрнийн рок хөгжмийг үндэсний уламжлалт өнгө аястай хослуулж уран бүтээл туурвидаг хамтлаг Монголд “Хү”-гээс өөр олон байдаг тухай дурьдаад, “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Жонон”, “Моханик” зэрэг хамтлагуудыг нэрлэжээ.  

“Одоогоос аль 15 жилийн өмнө үндэсний хөгжмийг цахилгаан болгох оролдлого “Алтан ураг” хамтлагаар амжилттай болж байсан юм. 2006 онд хүнд метал урсгалын хөөмий, уртын дуутай цомгоо тус хамтлаг худалдаанд гаргасан билээ”.

Ингээд гарчигт дурьдаж өгсөн харьцуулалтын санаагаа тайлбарлах бөгөөд, хоёр орны түүхийн хувьд туулж ирсэн он цаг хугацааны ялгаралтай холбож үзсэн байна,

“Энэ бүхнээс харахад Монголыг хөрш Хятадтай нь харьцуулах санаа орж ирнэ. Монголчууд 3 сая хүнтэй, Хятад шиг дэлхийн томоохон орнуудтай өрсөлдөгч зах зээл, эдийн засагтай орон биш. Харин Хятад улс 1.4 тэрбум хүн амтайн дээр Монголын л адил уламжлалт, үндэсний хөгжим, урлаг соёлын өвтэй хүмүүс. Иймээс, “Монголын хөгжим бут цохиж байхад Хятадынх яагаад одоо хэр “хог” /шууд утгаар нь орчуулав, Орч./ хэвээр байна вэ?” гэсэн том асуултыг тавимаар байна”.

Нийтлэлч Лаурен Текшериагийн үзэж буйгаар, хоёр орон хоёул коммунист системээр урагшилж ахуй цаг үеийг туулсан хэдий ч, Монголчууд үндэсний омогшил, урлагийн салбарт хийж бүтээх тэмүүллээ алдаагүй. Хятад Мао Зэдунг насан эцэслэх хүртэл үндэсний уламжлалт хөгжмөө тоглуулалгүй удаан хугацааг элээсэн. Одоог ч хүртэл уламжлалт суурьгүй, шууд өрнийн поп, рок хөгжмийг л дотооддоо туршиж, тэр нь гадны зах зээлд К-Поп шиг төдийлөн амжилт олсонгүй. Харин Монголчууд өөрийн соёлоо шинэчилж, орчин үетэй сүлэх урам зоригтойгоо үлдсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yum
Yum
2020-01-12 12:55

Hyam#lt shalgalt saitai l bhgui yu. Ternees busdiig hiij l bn sh dee

Зочин
Зочин
2020-01-12 17:00

Ongirood bh yum bish l bolow u

Зочин
Зочин
2020-06-29 21:20

Manai zaluus sainiig doosh hiij muug devergedeg ih sonin humuus yum bas ih buduuleg ataarhuu

Холбоотой мэдээ

Back to top button