Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин гадаад компаниудад зэвсгээ фронт дээр туршихыг санал болголоо

Украин гадаад компаниудад шинэ зэвсгээ фронт дээр туршихыг зөвшөөрнө гэж Киевийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг зэвсгийн хөрөнгө оруулалт, худалдан авалтын “Brace1” бүлэг пүрэв гарагт /2025.07.17/ мэдэгджээ.

“Test in Ukraine” буюу Украинд турш нэртэй хөтөлбөрийн дагуу компаниуд зэвсгээ Украин руу илгээх боломжтой. Тэрхүү зэвсгийг хэрхэн ашиглах талаар цахим сургалт явуулсны дараа Украины хүчин зэвсгийг туршиж, тайлангаа илгээнэ хэмээн “Brace1” бүлэг мэдэгдсэн юм.

“Brave1”-ийн хөрөнгө оруулагчидтай харилцах албаны дарга Артем Мороз “Энэ нь бидэнд ямар технологи байгаа талаар ойлголт авах боломж олгоно. Мөн фронт дээр яг ямар зэвсэг үр дүнтэй байгааг компаниуд ойлгоход тусална” гэж “Reuters” агентлагт хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bbхррр
Bbхррр
7 сар 18, 2025 22:14

Америк, европ компаниуд л магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button