Г.Занданшатар: Аймшигтай хэргүүд гардаг боллоо. Иймд хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулна

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир нартай уулзжээ.
Энэ үеэр "Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байна. Санаанд оромгүй аймшигтай хэргүүд гардаг боллоо" гэж хэлжээ.
Хамгийн сүүлд "Канте" цэнгээний газрын үүдэнд бүлэг зодоон гарч, 25 настай С хүнд бэртсэн явдал олны анхаарлын төвд байгаа билээ.
Түүнчлэн дээрх уулзалтаар "Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баахан зөвлөл, хороо татан буулгаад сар ч болоогүй дахиад байгуулаад эхэжл байгаа юм уу?
зөв зөв
Яг данх шиг сэтгээд эхэллээ энэ бүтэхгүй э
Tsereg.tsagdaa chine yasiin hendee meest gargaj uh gj bgain muu tsaddgui tooroi novshoo
Амаараа ярих биш ажил хэрэг болгож хэрэгжүүлэх арга хэмжээ яар�##�тай авах нь чух�##� байна.
ндсан мөнгө хулгаад �##�дсан гээл тайван сайхан ээлж ээлжэээр хатуу ялтай болгожэээж монгол хөгжинө гэж үнэн хэлждэээ чавааас
Ухаа худагаа эм си эс ээс аваа. Нөгөө цэрэг цагдаагаа дагуулаад ч болсон явахгүй юу. Тэгээд бүгдийг нь стратегийн ордод бүртгээд хав дарчих.