Өнөөдөр Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлана

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
10:30 цагт: Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийг зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлнэ. Холбогдох утас: 99127029, 99901600
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд сарлагийн баяр зохион байгуулна.
-Хөвсгөл айгийн Уялган голд Монгол бөхийн баяр болно.
-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.