Улс төрийн мэдээ
Орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсгийг Н.Учралаар ахлуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.
Улмаар хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Н.Баасандамба танилцуулсан.
Энэ үеэрээ орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсэг байгуулсан гэж мэдээллээ.
Тус ажлын хэсгийг Шадар сайд Н.Учрал ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар гишүүнээр ажиллах юм байна.
Энэ ажлын хэсэг шуурхай ажиллаж, үр дүнгээ Засгийн газарт яаралтай танилцуулах үүрэг хүлээсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ банк ямар үйл ажиллагаа явуулах юм вэ? Орон сууцжуулах тухай мэдээлэл өгөөч