Улс төрийн мэдээ

“Антре гоулд”, "Петрочайна дачин тамсаг", "Бадрах Энержи" зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор,

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан хөгжлийн төслүүдийг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг харгалзан эрэмбэлж, хэрэгжих хугацааг үндэслэлтэй төлөвлөж, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулж улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэх,

-Хөгжлийн төслүүдийн бэлэн байдлыг хангах, эрчимжүүлэх хүрээнд зарим төслийн ТЭЗҮ, зураг төслийг шинэчилж, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг яаралтай зохион байгуулах, 

-“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тогтоолоор үүрэг болгов.

Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгах төсөл, арга хэмжээний саналаа ирүүлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа. 

Эх сурвалж: Засгийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button