НИЙГЭМНийгэм мэдээ

Туул голын ойр орчмыг 70 тонн хогийг цэвэрлэжээ

Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд буй. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон билээ.

Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар ачиж тээвэрлэлээ. Нийт 70,2 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгалаа.

Аялал зугаалгын үед байгаль дэлхийдээ хог хаяхгүй байхыг тэд уриалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button