НИЙГЭМНийгэм мэдээ

АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнгийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү Тэмүүлэн нарт холбогдох орлого нотлох асуудлыг АТГ 60 хоног шалгаж, үр дүнгээ мэдээлсэн байна.

АТГ-ын албан мэдээ:

"Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" хэмээсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2025 18:19

Алчих юмаа

Бодит байдал
Бодит байдал
7 сар 23, 2025 18:57

АТГ ажлаа хуулийн хугацаанд нь хийж сурах хэрэгтэй,олон түмний нэр барьж нийгмийн сүлжээгээр, бусдыг буюу Монгол улсын иргэдээ гутаан доромжлох,мохоох явууллага хирээс хэтэрч байна! Хүний эрхийн комисс амь ор.

Зочин
Зочин
7 сар 23, 2025 19:54

Ямар ажил хийгээд энэ их мөнгө авсныг нь ш�##�гах хэрэгтэй.

Зочин
Зочин
7 сар 23, 2025 19:58

Угаасаа л ойлгомжтой хариу. Өөрийг нь улируулан томилсон хүнийг ш�##�гана гэж юу байхав. Үнэн доромжилж чадаж байгаа юм шүү

Зочин
Зочин
7 сар 23, 2025 20:55

Хуцдаг данх шүү

Зочин
Зочин
7 сар 23, 2025 21:19

Бүх зүйл ойлгомжтой,Ухаа худаг Эм си эс-ийн хулгайг хэвээр үлдээх операциййг амжилттай гүйцэтгэсэн байна.Монголын ард түмэн сэтгэл ханг�##�уун байна.З�##�уучууд манлайлж жагслаа,ирээдүй гэгээлэг харагдаж байна.

Монгол
Монгол
7 сар 23, 2025 22:10

Тэгнэ шдээ

Zochin
Zochin
7 сар 23, 2025 23:59

Mongold bol luuvar taldaa bol gangan oron shuu

Холбоотой мэдээ

Back to top button