Судалгаа: Өдөрт 7 мянга алхах нь нас барах эрсдэлийг 47 хувиар бууруулдаг

Сиднейн их сургууль явуулсан томоохон шинэ судалгаа өдөрт 7 мянга алхах нь эрүүл мэндийн олон үзүүлэлтэд тустай байдаг гэдгийг алхуулжээ. Тэдний хийсэн судалгаа 7 мянга алхах нь 10 мянга алхахтай төстэй ач тус үзүүлдэг болохыг харуулсан байна.
Тус их сургуулийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн профессор Мелоди Дингийн ахлаж явуулсан тэрхүү судалгаа “The Lancet Public Health” сэтгүүлд нийтлэгджээ. Тэд 2014–2025 оны хооронд Австрали, АНУ, Их Британи, Япон зэрэг 10 гаруй оронд хийгдсэн 57 судалгаанд дүн шинжилгээ хийсэн юм.
Энэ нь алхалт дээр одоог хүртэл хийгдсэн хамгийн том, иж бүрэн тойм судалгаа болсон байна. Тэд өдөр тутмын алхалтын тоо нь зүрх судасны өвчин болон хорт хавдраар нас барах магадлал, мөн чихрийн шижин хэв шинж 2, сэтгэл гутрал, тэнэгрэх зэрэг өвчин үүсэх эрсдэлд алхалт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Профессор Динг хэлэхдээ эдгээр үр дүн нь уламжлалт дасгал хөдөлгөөнийг зөвлөх хэмжээнд хийж чаддаггүй хүмүүст илүү бодит зорилго тавих боломж олгож байна гэжээ.
Тэрбээр “7 мянга алхахыг зорилго болгох нь бидний судалгаагаар бодитой, хэрэгжихүйц хэмжүүр юм. Хэрэв хүмүүс өдөрт 7 мянга алхам алхаж чадахгүй байгаа бол 2 мянга алхдагаа 4 мянга болгон нэмэгдүүлэн зэрэг бага зэрэг өсгөх ч гэсэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц ач тустай гэдгийг бид харуулсан” хэмээсэн байна.
Динг нэмж хэлэхдээ “Өдөр тутмын алхалтын тоо нь урт наслалттай холбоотой гэдэг нь өмнө тогтоогдсон. Харин одоо өдөрт дор хаяж 7 мянга алхах нь зүрх судасны өвчин, тэнэгрэх, сэтгэл гутрал зэрэг найман чухал эрүүл мэндийн үзүүлэлтэд эерэг нөлөөтэйг баталсан нотолгоотой болж байна” гэжээ
Өдөрт 2 мянга алхам алхдаг хүмүүстэй харьцуулахад судлаачид дараах үр дүнг тогтоожээ:
- Өдөрт 7 мянга алхах нь нас барах эрсдэлийг 47 хувиар бууруулсан нь өдөрт 10 мянга алхахтай бараг ижил үр нөлөө үзүүлжээ.
- Тэнэгрэх өвчинд өртөх эрсдэл өдөрт 7 мянга алхах үед 38 хувиар буурсан бол 10 мянга алхахад алхахад 45 хувиар буурдаг.
- Чихрийн шижин хэв шинж 20 тусах эрсдэл өдөрт 10 мянга алхах үед 22 хувиар буурсан бол 12 мянга алхахад 27 хувь хүртэл буурчээ.
- Өдөрт дунджаар 2 мянга алхдаг хүмүүсийн алхалтын тоог 5–7 мянга болгон нэмэгдүүлэхэд эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан байна.
Эх сурвалж: Science Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.