Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Өдөрт 7 мянга алхах нь нас барах эрсдэлийг 47 хувиар бууруулдаг

Сиднейн их сургууль явуулсан томоохон шинэ судалгаа өдөрт 7 мянга алхах нь эрүүл мэндийн олон үзүүлэлтэд тустай байдаг гэдгийг алхуулжээ. Тэдний хийсэн судалгаа 7 мянга алхах нь 10 мянга алхахтай төстэй ач тус үзүүлдэг болохыг харуулсан байна.

Тус их сургуулийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн профессор Мелоди Дингийн ахлаж явуулсан тэрхүү судалгаа “The Lancet Public Health сэтгүүлд нийтлэгджээ. Тэд 2014–2025 оны хооронд Австрали, АНУ, Их Британи, Япон зэрэг 10 гаруй оронд хийгдсэн 57 судалгаанд дүн шинжилгээ хийсэн юм.

Энэ нь алхалт дээр одоог хүртэл хийгдсэн хамгийн том, иж бүрэн тойм судалгаа болсон байна. Тэд өдөр тутмын алхалтын тоо нь зүрх судасны өвчин болон хорт хавдраар нас барах магадлал, мөн чихрийн шижин хэв шинж 2, сэтгэл гутрал, тэнэгрэх зэрэг өвчин үүсэх эрсдэлд алхалт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Профессор Динг хэлэхдээ эдгээр үр дүн нь уламжлалт дасгал хөдөлгөөнийг зөвлөх хэмжээнд хийж чаддаггүй хүмүүст илүү бодит зорилго тавих боломж олгож байна гэжээ.

Тэрбээр “7 мянга алхахыг зорилго болгох нь бидний судалгаагаар бодитой, хэрэгжихүйц хэмжүүр юм. Хэрэв хүмүүс өдөрт 7 мянга алхам алхаж чадахгүй байгаа бол 2 мянга алхдагаа 4 мянга болгон нэмэгдүүлэн зэрэг бага зэрэг өсгөх ч гэсэн эрүүл мэндэд мэдэгдэхүйц ач тустай гэдгийг бид харуулсан” хэмээсэн байна.

Динг нэмж хэлэхдээ “Өдөр тутмын алхалтын тоо нь урт наслалттай холбоотой гэдэг нь өмнө тогтоогдсон. Харин одоо өдөрт дор хаяж 7 мянга алхах нь зүрх судасны өвчин, тэнэгрэх, сэтгэл гутрал зэрэг найман чухал эрүүл мэндийн үзүүлэлтэд эерэг нөлөөтэйг баталсан нотолгоотой болж байна” гэжээ

Өдөрт 2 мянга алхам алхдаг хүмүүстэй харьцуулахад судлаачид дараах үр дүнг тогтоожээ:

  • Өдөрт 7 мянга алхах нь нас барах эрсдэлийг 47 хувиар бууруулсан нь өдөрт 10 мянга алхахтай бараг ижил үр нөлөө үзүүлжээ.
  • Тэнэгрэх өвчинд өртөх эрсдэл өдөрт 7 мянга алхах үед 38 хувиар буурсан бол 10 мянга алхахад алхахад 45 хувиар буурдаг.
  • Чихрийн шижин хэв шинж 20 тусах эрсдэл өдөрт 10 мянга алхах үед 22 хувиар буурсан бол 12 мянга алхахад 27 хувь хүртэл буурчээ.
  • Өдөрт дунджаар 2 мянга алхдаг хүмүүсийн алхалтын тоог 5–7 мянга болгон нэмэгдүүлэхэд эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдэн км гэсэн бэ

Зочин
Зочин

Өдөрт 7000 алхах гэдэг тийм ч хэцүү зорилго биш юм байна Эрүүл мэнддээ бага ч гэсэн анхаарч өдөр бүр тогтмол алхах хэрэгтэй санагдлаа

Зочин
Зочин

7000 алхам 10000 алхамтай ойролцоо ашигтай гэдэг нь олон хүнд урам өгөх мэдээлэл байна Хамгийн чухал нь тогтмол хөдөлгөөн

Зочин
Зочин

7 myanga alhah zorilgo tavibal iluu boditoi sanagdaj bn Udur bur baga bagaar nemj alhah ni hamgiin chuhal yum baina

Зочин
Зочин

Өдөрт 7000 алхах нь бодитоор хэрэгжүүлж болох зорилго юм байна Эрүүл мэнддээ анхаарч өдөр бүр бага багаар алхалтаа нэмэх хэрэгтэй

Зочин
Зочин

7000 alham hiih bolomjtoi zorilgo yum bn Odor bur togtmol alhah ni hamgiin chuhal gj bodoj bn

Зочин
Зочин

10000 алхахгүй бол ашиггүй гэж боддог байлаа Харин 7000 алхам ч ихээхэн үр дүнтэй гэдэг нь сайхан мэдээ байна

Зочин
Зочин

Bi odoonoos odor bur alhahaa nemne 7000 alham bol hicheewel hureh hemjee sanagdaj bn

Зочин
Зочин

Эрүүл мэндэдээ мөнгө зарцуулахаас илүү өдөр бүр тогтмол алхах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт юм байна

Зочин
Зочин

7 myanga alhahad l iim ih ashigtai gedeg gaihaltai yum Baga bagaar ehelsen ch ur duntei gj bn

Зочин
Зочин

Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг хамгийн том асуудал болж байна Алхах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ бол хүн бүр хэрэгжүүлж болох хамгийн энгийн дасгал Алхахад үнэгүй бас үр дүнтэй

Зочин
Зочин

7 myanga alham hiih zorilgo tavibal olon hun heregjuulj chadah baih Hamgiin gol ni togtmol baih

Зочин
Зочин

Идэвхтэй хөдөлгөөн олон өвчнөөс сэргийлдэг гэдгийг дахин баталсан судалгаа болжээ

Зочин
Зочин

Hudulguun bol em gedeg unen yum bn Alhahad l iim ih ashig gardag geheer gaihaltai

Зочин
Зочин

Hudulguun bol em gedeg unen yum bn Alhahad l iim ih ashig gardag geheer gaihaltai

Олзвой
Олзвой

Дунджаар хэдэн минут юм бол? 7000 алхам нь

Холбоотой мэдээ

Back to top button