Орон нутаг
Хяргас нууранд хийлдэг гудаснаас унаж живж байсан хүүхдийг аварчээ

Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн "Хар тэрмэс" гэх газарт Хяргас нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан мэдээлэл өчигдөр 22:30 цагт бүртгэгджээ.
Улаанбаатар хотоос Увс аймгийн Хяргас нуур руу гэр бүлийн хамт аялаж байсан 15 настай охиныг нуурын эргээс 100 метр зайд хийлдэг гудас дээрээс унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарынхан аварчээ. Иймп аялал зугаалгаар яваа иргэд зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй хөвөгч хэрэгсэл ашиглаж гол усанд орохгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch