Улс төрийн мэдээ

Б.Даваадалай: 2026 оны Төсвийн төсөлд иргэдээс И-Монголиа, 1111 утсаар санал авч тусгахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн билээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай сэтгүүлчдэд танилцууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс 2026 оны Төсвийн төсөлд иргэдийн оролцоог дээд зэргээр хангах үүргийг өглөө. Иргэдээс санал авч байгаа ч гэсэн 2026 оны Төсвийн төсөл дээр төрийн бүтцийг цомхон, ТӨК-иудыг цөөлөх зэрэг үзэл баримтлалын зүгээс олон нийт, ард иргэдээс хоёр үе шаттай саналыг авч ажиллахыг сайд болгонд үүрэг өгсөн. Энэ ажлыг Сангийн яам хариуцаж, яамдтай хамтран ажиллаж, зохион байгуулна. УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн барихаас өмнө иргэдээс И-Монголиа болон 1111 дугаарт санал авах болно. Төсөв санхүү хариуцсан албан тушаалтнуудтай

Шинэ Засгийн газрын хувьд түүхий эдийн үнийн бууралт зэргийг шалтгаалан ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ачаалал үүрүүлэхгүйгээр төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр өгөөжтэй, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг үр ашиггүй, хэмнэж болохыг зардлыг бууруулах тал дээр ач холбогдлоор нь эрэмбэлж, 2026 оны Төсвийн төслийг маш сайн шахаж оруулж ирэхийг үүрэг болголоо. Ирэх онд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарахыг голчлон анхаарууллаа" гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button