Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Хүндрэлийг давах, Татварын багц шинэчлэлийг намрын чуулганаар өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн билээ. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Үүнд,

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх оны Төсвийн төслийн талаар хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс өргөн барьсан Төсвийн төслийгш УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Иймээс процесс ид явагдаж байгаа энэ үед тухайн жилийн төсвийг 11-р сарын 15-нд батлагдмагц хэрэгжүүлэх үе шат хэрэгжээд явдаг. Ард иргэдээс сум дүүргээс санал авах, Төсвийн ерөнхийлөн захирагч нараас саналуудыг авсны дараа үндсэндээ санал авч дуусдаг. Одоогийн байдлаар 29 төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төслийн саналаа ирүүлээд байна. Эдгээрийг Сангийн яам дээр боловсруулалт явагдаж байна.

Төсөв боловсруулах шатанд Ерөнхий сайдын хэлсэн иргэдийн саналыг гүнзгий тусгах ажил руу Сангийн яам даруй орж байна. 8 сарын турш олон нийтээс авсан саналыг төсвийн ерөнхийлөн захирагч нарын авч, тэдгээрийг оролцуулснаар яамдууд нарийвчилсан хөтөлбөрөө гаргадаг. 8 дугаар сарын 1-ээс яам болгоны вебсайтууд дээр санал авч эхэлнэ. Энэ бол нэтгэсэн биш 7-р сарын 25-нд авсан саналуудыг хэлэлцэнэ. Хүн бүр санал өгөх эрхтэй. 2026 оны төсвийн бодлого, урсгал зардал болон хөрөнгө оруулалт бүр дээр иргэдийн саналыг авна. Ийм идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирэх онд дэлхийн эдийн засаг саарах шинжтэй байгаа учраас төсвийн суурь тоонуудыг ЭЗХЯ-аас 8 дугаар сарын 10 гэхэд ирүүлэх ёстой. Ингээд төсвийн хүрээний тоонуудад багтааж төсвийн төслөө хэлэлцэнэ. 9-р сарын 1 гэхэд төсвөө өргөн барина.

Макро тоонуудын төлөвлөлтийн хүрээнд Засгийн газар төсвөө багтааж ажиллах юм. Тодотолоор батласан төсвийн хүрээний тооноос зөрөхгүй байх ёстой. 2026 оныг Хүний хөгжил, боловсролын жил болгохоор хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан учраас зардлын хувьд 25 хувьд багтаана гэдэгт орж ирэх байх. Төрийн төсвөөс санхүүждэг үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэх, хувийн хэвшилд бизнесийн шинэ боломжийг нээж өгөх, тэтгэвэр тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, эдийн засгийн хүндрэлийн үед зорилтот бүлэг рүү чиглэнэ. Тэтгэвэрийг тухайн жилийн инфляцтай уялдуулж нэмдэг жишгээрээ явна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 200 гаруй хуулийн хүрээнд төсвийн хүрээг багтаах асуудал бий. Сүүлийн жил орчмын хугацаанд олон ажлын хэсэгтэй хамтарч татварын багц шинэчлэлийг бид бэлдсэн байгаа. Төсвийн хуулийг дагуулж бус цаг хугацааны хувьд зэрэгцүүлээд барихаар төлөвлөж байна. 10-р сарын 1-нд төсвийн анхны хэлэлцүүлэг явна" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button