Улс төрийн мэдээ

Улсын төсвөөс Ю.Цэдэнбалын талбайг засахад 1.2 тэрбумын төсвийн дэмжлэг үзүүлжээ

Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Ойг угтан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг засаж шинэчилжээ. Үүнд Улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэж Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр “Бид хэмнэлтийн хуультай. ЗГ болон УИХ-ын тогтоолгүй аливаа ой, баяр наадмыг тэмдэглэхэд төсвөөс мөнгө гаргах боломжгүй. Энэ жилийн хувьд нэг аймаг 100 жилийн ойтой байлаа. Засгийн газрын тогтоол гарсан, бүтээн байгуулалтын ажлуудад төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг зарцуулсан байна. Тодруулбал, Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан маршал Ю.Цэдэнбалын талбайг засаж янзлах, шинэчлэх ажилд 1.2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгийг хуваарилсан. Гуравдугаар сард гарсан шийдвэр" гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 30, 2025 17:49

Яасан үнэтэй т�##�бай вэ? Үүнийхээ оронд хэдэн сайхан боловсон нойл барьчихгүй дээ!

Тэмүүл
Тэмүүл
7 сар 30, 2025 23:41

Тэгээд одоо т�##�бай зассан нь хэмнэлтийн хуулинд нийцэж байгаа юм уу? Төсвийн зарцуул�##�тыг олон нийтэд тайлагнах биз дэ? Юм бүхэн нэг л биш байна даа төр засаг минь

Back to top button