УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Японы Парламентийн Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал ач холбогдол өгч, онцгойлон чухалчилдагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр, манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлэв.
Түүнчлэн шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын талаар танилцууллаа. Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал зохион байгуулагдах бөгөөд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаарх зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж буй учраас уг санаачилгыг Японы парламент идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгаа гэдгийг онцолсон юм. Монгол Улс, Япон Улс бол эдийн засаг, дипломат, аюулгүй байдлын салбарт нэгдмэл эрх ашгийг эрмэлздэг бөгөөд тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцлон тэмдэглэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий олон юм хуцаад байгаарай..
Япон үндэстэн гэж байхгүй Япончууд Хятад гар�##�тай гэдгийг түүх илчилсэн.
Япончууд Монголчууд биднийг наян жил Япон цэргийн булшаараа түр барин доромжилсон одоо болоо юм биш үү?
Япончууд Монголчууд бидний эртний дайсан.Одооч гэсэн дайсагнах ажиллагаагаа нууцаар япон цэргийн булш нэртэй нэлээд хэдэн га газарт явуулж байна.
Япончууд миний Монголын газрын тос болон ланолин өөр маш ховор байг�##�ийн түүхийн эд болон байг�##�ийн үнэт мет�##�луудыг цэвэршүүлнэ гэж хуураад Хятадаар дамжуулан гуч гаран жил зөөсөөр байгаад дуусгасан.
Ямарч үйлдвэр барьж өгөөгүй.
Япон нэртэй эмнэлэгт миний Монголын даатг�##�ыг хэрэгсдэггүй маш үнэтэй үйлчилгээ үзүүлдэг..
Иймд Япон цэргийн булшийг м�##�тан бүгдийг нь Япон луу нь зөөж суурин дээр нь сургууль цэцэрлэг ясли эмнэлэг барихыг, Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсан Ухнаагийн Хүрэлсүх Тогмидын Доржханд одоо энэ Амарбаясг�##�ан нарын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эх орноосоо хөөхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?