Гадаад мэдээДЭЛХИЙ

Камала Харрис Калифорнийн амбан даргын сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Камала Харрисийг Калифорни мужийн амбан даргын сонгуульд өрсөлдөхийг зарим дэмжигчид нь уриалаад байсан юм. Тэгвэл Харрис лхагва гарагт /2025.07.30/ мэдэгдэл хийхдээ тус сонгуульд хүч үзэхгүй гэжээ.

Тэр мэдэгдэл гаргахдаа “Калифорни мужийн ард түмэн захирагчаар нь ажиллах хүсэлт гаргасан талаар би нухацтай бодож үзсэн. Би энэ муж, ард түмэн болон ирээдүйн боломжийг нь хайрлааг. Калифорни бол миний гэр орон. Гэхдээ удаан хугацаанд бодож эргэцүүлсний эцэст энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэн. Одоохондоо би төрийн албанд ажиллах замаар манлайлж, нийтийн төлөө зүтгэхгүй. Дахин ард түмэнтэйгээ уулзаж, тэдний дуу хоолойг сонсон, Ардчилсан намынхныг сонгуульд ялахад тусалж, өөрийнхөө хувийн төлөвлөгөөг ирэх саруудад танилцуулахаа тэсэн ядан хүлээж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button