Орон нутаг

Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан түймрийг унтраахад алба хаагчдыг нисдэг тэргээр тээвэрлэж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.

Дээрх түймрийг www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтаар илрүүлсэн бөгөөд автоамшин, техник хүрэлцэн очих боломжгүй учраас агаараас тандах, алба хаагчдыг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал: Цагааннуур сумын Хармай багийн “Их билдэгийн гол” гэдэг газар хилийн шугамын бүсэд , Улаан-Уул сумын “Соёо” багийн “Жинст голын-Ам” гэдэг газарт түймрийн дулааны цэгийг ирүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button