Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээрийн үеэр талууд Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй хөгжиж буйг онцолж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, ногоон технологи, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж, санал солилцлоо. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хүрээнд Хельсинкийн зарчим, амлалтуудыг дагаж мөрдөхийн чухлыг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.
Албан ёсны хэлэлцээний дүнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргав.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Финланд хүн амьдрахад нэн таатай орон юм гэв үү !